Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Х.Тэмүүжин сайд хамгийн эртэч

Үүрэг хариуцлага алдсан гэх эрхэм сайд бусдын хэл амнаас айсан уу, эсвэл алдаагаа засах гэж хичээсэн үү ямартай ч өнөөдрийн ээлжит чуулганд хамгийн түрүүнд ирлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин сайд хамгийн эртэч
Х.Тэмүүжин сайд хамгийн эртэч. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ажлын үүрэг хариуцлага муу, салбараа удирдах чадваргүй хэмээн шүүмжлэгдэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс огцруулах санал аваад буй.

Өнгөрсөн мягмар гарагт Хууль зүйн байнгын хороогоор түүний асуудлыг хэлэлцэх байсан ч ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлогдсон.

Үүрэг хариуцлага алдсан гэх эрхэм сайд бусдын хэл амнаас айсан уу, эсвэл алдаагаа засах гэж хичээсэн үү ямартай ч өнөөдрийн ээлжит чуулганд хамгийн түрүүнд ирлээ. 9:00 цагаас эхлэх ээлжит чуулганд таван минут дутуу байхад Хууль зүйн сайд ганцаараа танхимд сууж байсан юм.

Хуваалцах