Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжин сайд ХБНГУ-ын эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр ХБНГУ-ын Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин сайд ХБНГУ-ын эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Х.Тэмүүжин сайд ХБНГУ-ын эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр ХБНГУ-ын Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж хоёр улсын Цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Холбооны эрүүгийн цагдаагийн газрын Ерөнхийлөгч Ё.Циеркэ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлж хоёр орны Цагдаагийн байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах