Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод процессийн тухай хуулиудын гурван төслийг өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа
Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод процессийн тухай хуулиудын гурван төслийг өргөн барилаа.

Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэг маргааныг эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан процессийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулж ийнхүү УИХ-д өргөн мэдүүлж байгаагаа Хууль зүйн сайд тайлбарлалаа.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Монгол Улсын Их Хурлаас батласан Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай болон Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудтай холбогдон гарч буй зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг шүүх болон хууль хэрэглэх практикт бодитойгоор хэрэгжүүлэх үүднээс боловсруулсан гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Хуваалцах