Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа
Х.Тэмүүжин сайд хуулийн төсөл өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томьёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/ боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулсан юм.

Өнөөгийн Эрүүгийн хуульд хууль зүйн техник буюу хуулийн бүрдэл хэсгийн хоорондын уялдаа холбоо, хэм хэмжээний бүтэц, хэл зүйн найруулга, холбоос үгний сонголт, нэр томьёоны оноолт тогтож хэвшээгүй, нэг мөр болоогүй учраас хуулийг иргэд төдийгүй хуульчид ойлгож хэрэглэхэд хүндрэлтэй, шүүх, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид нэг хэргийн хувьд хуулийг олон янзаар тайлбарлаж хэрэглэх явдал түгээмэл байна. Иймд Эрүүгийн хуульд баримтлах хууль зүйн техникийн жишгийг шинээр тогтоосны үндсэн дээр хуулийн эх бичвэрийг бүхэлд нь хянан үзэж, тусгай ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон ажээ.

Хуваалцах