Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд АН завсарлага авлаа

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газрын сайдыг огцруулах тухай буюу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд АН завсарлага авлаа
Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалд АН завсарлага авлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газрын сайдыг огцруулах тухай буюу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал дээр АН-ын бүлэг өөрийн гишүүний хэргийг зайлшгүй нягтлаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй үед ямар хариуцлага тооцох шаардлагатай байдаг юм гэдгийг нягтлах, мөн сүүлийн үед гишүүний хувийн амьдрал руу нь их халдаж байгаа тул энэ асуудлыг нягтлах шаардлагатай байна. Иймээс УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага авч байна" гэсэн юм.

Ингэснээр Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг ирэх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.

Хуваалцах