Х.Тэмүүжин сайдын асуудлыг чуулганаар хаалттай хэлэлцэхээр боллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх юм.
Мэдээллийн алба

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөдлийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн. Ингэхдээ Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдсан. Тус байнгын хорооны хуралдаанаас гарсан дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар одоо хэлэлцэнэ.
Засгийн газрын гишүүнийг огцруулах уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр боллоо.


















