Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, нараас Сангийн сайдад “2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонсож байгаа юм.
Уг нь чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай буюу Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал байсан. Уг асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэж мэдэгдээд байсан ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй боллоо.
Учир нь дээрх Сангийн сайдад өгсөн асуулгын хариуг сонсоод цаг гарвал Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх ажээ. Түүнчлэн чуулганаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авч магадгүй гэсэн яриа гараад байгаа юм.


















