Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХАА-н салбарын хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилго, зорилт зэрэг асуудлаар санал солилцов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХАА-н салбарын хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилго, зорилт зэрэг асуудлаар санал солилцов
ХАА-н салбарын хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилго, зорилт зэрэг асуудлаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, салбарын хөгжлийн бодлого чиглэл, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилго зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, цаг үеийн технологит ажлуудын бэлтгэл, зохион байгуулалт зэрэг чухал асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Хөдөө аж ахуйн салбарт дунд хугацаанд буюу ирэх гурван жилд хийх томоохон ажлын нэг бол цахим хөдөө аж ахуйг бий болгох юм.

Дэлхий дахинд дижитал шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарыг цахим болгосноор бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлээ тэлэх боломж, хүнсний аюулгүй байдал хангагдах шууд үр дүн гараад зогсохгүй эдийн засгийн бие даасан салбар болон хөгжих боломж бүрдэнэ.

Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Б.Баярсайхан, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Г.Ганболд зэрэг УИХ-ын гишүүдтэй салбарын цаашдын хөгжлийн бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга замыг өргөн хүрээнд ярилцаж, харилцан санал солилцсоноор өнөөдрийн уулзалт чухал үр дүнтэй байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах