Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажил үргэлжилж байна

Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн, судалгаа шинжилгээний ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажил үргэлжилж байна
“Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 100 жил, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Соёлын яамны дэмжлэгтэйгээр бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн, судалгаа шинжилгээний ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд энэ сарын 20-22-нд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ХУС хариуцсан дэд захирал, профессор, Түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Цогтбаатар нар Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны эрин үе, XIII зууны монгол цэргийн зэр зэвсэг, байлдах арга ухааны түүх, Хэрлэнгийн хөдөө арлын түүх, Бурхан Халдун уулын түүх, археологийн дурсгал зэрэг сэдвээр УДЭТ-ын уран бүтээлчид, ажилчдад зориулан лекц, сургалт зохион байгууллаа.

Хуваалцах