Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдөр Б.Цогнэмэхийн "Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг УДЭТ-ийн их тайзнаа амилж, өдөр бүр өргөн олон үзэгчдэд хүрэхээр боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ
"Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол ‘’Хаадын хаан’’ жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ нар ажиллаж тус түүхэн туульсын жүжгийн "Дотоод хяналт"-ын үзлэг, тоглолт энэ сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдөр Б.Цогнэмэхийн "Хаадын хаан" түүхэн туульсын жүжиг УДЭТ-ийн их тайзнаа амилж, өдөр бүр өргөн олон үзэгчдэд хүрэхээр боллоо.

"Хаадын хаан" түүхэн жүжигт дараах жүжигчин тоглоно.

Тэмүүжин-Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд СТА Б.Шинэбаяр

Гүр хаан Жамухад –СТА М.Түвшинхүү/ дублёр дүрд О. Майдарравжаа

Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд -МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд Б.Золзаяа

Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр

Тоорил хаанд-МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй -залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд-мөн хатаны бага насанд залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд- СТА. С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод- АЖ П.Цэрэндагва

Боорчид- жүжигчин Ц.Жаргалсайхан

Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд- СТА Г.Алтангэрэл

Мэнлиг эцэгт-СТА Ж.Пүрэвдорж

Хоогчин эхэд-СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд- залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд жүжигчин Г. Ганбат

Алтанд- жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт-СТА Б. Золжаргал

Сочигэл эх- Д.Асардарь

Жахаа амбууд- жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О. Майдарравжаа

Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин -Ц.Анхбаяр

Сорхон шард-МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд- СТА М.Тогтохжаргал

Даридай Отчигинд -СТА О.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд-СТА О.Гэрэлсүх

Зэлмэд- О.Майдарравжаа

Сүбээдэйд-СТА Б.Шинэбаяр

Таргудайд-залуу жүжигчин Б. Ганзориг

Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан

Савдагт - СТА Н.Баярмаа

Есүгэнд - залуу жүжигчин Г.Идэрмаа

Есүйд - СТА Г.Номуун

Хуваалцах