ХААИС-ийн төгсөгчдийн 10 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажилладаг
Хөдөө аж ахуйн сургууль хөдөө аж ахуйн инженер бэлтгээд 40 гаруй жил болж байгаа.
М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хөдөө аж ахуйн сургууль хөдөө аж ахуйн инженер бэлтгээд 40 гаруй жил болж байгаа. Гэхдээ төгсөгчдийн 10 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхээр салбарын яам, ажил олгогчдын төлөөлөл хоёр дахь өдрөө зөвлөлдөж байна. Зөвлөлгөөнөөр хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөжээ.
Хуваалцах


















