ХААИС-ийн захирал асанг албан түшаалаас нь түтгэлзүүллээ
Энэ сарын 17-оос эхлэн ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу түдгэлзүүлжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 17-оос эхлэн ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу түдгэлзүүлжээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан боловч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган, гадуур шалгаж эхэлсэн юм. Түүнд “Ариун ар” ХХК-тай хуйвалдан ХААИС-ийн харъяа газар дээр Олон улсын хэл судлалын төв барьсан нэрийдлээр 741 сая төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан, Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 сая төгрөгөөр нэг монгол гэр худалдан авсан гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.


















