Хаалттай хуралдаан дууслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч улсын нууцад хамаарах мэдээлэл хийж, хаалттай хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч улсын нууцад хамаарах мэдээлэл хийж, хаалттай хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхий дэд хорооны гишүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон Ц.Оюунбаатар нарыг нэр дэвшүүлж байгааг танилцууллаа. Энэ талаар асуулт асуух гишүүд байгаагүй тул олонхийн саналаар баталлаа.
Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөж байна.


















