Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хаан жимс” компани 70 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ

2008 оноос чацаргана тариалж эхэлсэн “Хаан жимс” компани өнөөдөр Увс, Сэлэнгэ, Төв аймагт нийтдээ 170 гаруй га талбайд чацаргана тариалж, 70 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хаан жимс” компани 70 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ
“Хаан жимс” компани 70 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ. Зураг: МҮОНРТ

2008 оноос чацаргана тариалж эхэлсэн “Хаан жимс” компани өнөөдөр Увс, Сэлэнгэ, Төв аймагт нийтдээ 170 гаруй га талбайд чацаргана тариалж, 70 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. “Хаан жимс” компанийнхан олон улсын стандартад нийцсэн техник технологиор жимсээ боловсруулж, дотооддоо болон гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зорин ажиллаж байгаа юм байна. Энэ жил ОХУ-аас оруулж ирсэн 7 сортын чацаргана тариалжээ.

“Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү “Чацарганы мод ойролцоогоор 70-75 жил насалдаг. Эхний 3-5 жил арчилгаа их шаарддаг ч бүрэн ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгдөг юм. Бид зургаа дахь жилдээ “Чацарганы баяр”-аа тэмдэглэж байна. Манай компанийн хувьд энэ жил 12 тонн чацаргана хурааж авах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярилаа.

Хуваалцах