Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Khaan Quest 2014" хээрийн сургууль маргааш эхэлнэ

Өнөөдөр "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал ЗХЖШ-т боллоо. Энэ сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Маргааш 11:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Khaan Quest 2014" хээрийн сургууль маргааш эхэлнэ
"Khaan Quest 2014" хээрийн сургууль маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Khaan Quest 2014" хээрийн сургуулийн хэвлэлийн бага хурал ЗХЖШ-т боллоо.
Энэ сургуульд 23 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцох юм байна. Маргааш 11:00 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа болно.

Оролцох бүрэлдэхүүнд нь УИХ гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт төлөөлөгчид, цэргийн атташе нар багтжээ.

Хамтарсан сургууль нь Эмнэлгийн хамтарсан ажиллагаа, Барилгын хамтарсан ажиллагаа, Команд штабын сургууль, Салааны түвшний хээрийн сургалт дадлага гэсэн төрлүүдээр явагдах юм.

Хуваалцах