Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, стандарт хангахгүй салют хэрэглэх нь эрсдэлтэй гэв

БНХАУ-аас болон бусад орноос оруулж ирсэн хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар тодорхой бус, хямд үнэтэй пиротехникийн хэрэгсэл /салют/ буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, стандарт хангахгүй салют хэрэглэх нь эрсдэлтэй гэв
Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, стандарт хангахгүй салют хэрэглэх нь эрсдэлтэй гэв. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Пиротехникийн хэрэгсэл” хэсэгчилсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион явуулж, гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад өдөр бүр хяналт, шалгалт хийж байна.

Түүнчлэн БНХАУ-аас болон бусад орноос оруулж ирсэн хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх заавар тодорхой бус, хямд үнэтэй пиротехникийн хэрэгсэл /салют/ буудлага үйлдэх явцад гарт дэлбэрэх, дээш хөөрөхгүй чиглэл тодорхойгүй нисэх зэргээр иргэдийн эрүүл мэнд, амь, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй тул пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй, ашиглахгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах