"Хааны эрэлд-2016" олон улсын сургуулилтад 47 орны цэргийн алба хаагч оролцоно
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд таван тивийн 47 орны цэрэг эрс оролцуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулах “Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд таван тивийн 47 орны цэрэг эрс оролцуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Олон улсын сургууль энэ сарын 22-ноос зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад болно.
Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсынх болсон төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 топ сургуулийн нэг болж чадсан юм.
Олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инженер ба эмнэлэг хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж иржээ. Үүний зэрэгцээ олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдэд хүн амд эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.
Эх сурвалж: БХЯ


















