Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг – Номхон далай дахь цэргийн командлалын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Дунд шатны төлөвлөлтийн хурал”-ын нээлтийн арга хэмжээ Кемпински зочид буудлын “Алтай” танхимд боллоо. Төлөвлөлтийн хурал э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ
“Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн дунд шатны төлөвлөлтийн хурал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг – Номхон далай дахь цэргийн командлалын хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2026” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн “Дунд шатны төлөвлөлтийн хурал”-ын нээлтийн арга хэмжээ Кемпински зочид буудлын “Алтай” танхимд боллоо. Төлөвлөлтийн хурал энэ сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба 2026 оны 06 дугаар сард явагдах “Хааны эрэлд-2026” сургуулийн Команд штабын сургууль, Салаадын хээрийн сургууль, Чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудын бүтэц, сэдэв, оролцох бүрэлдэхүүн, явагдах хэлбэр, бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлно.

Хурлын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав үг хэлж, төлөвлөгчдөд тодорхой үүрэг чиглэл өгч, амжилт хүслээ. Энэ удаагийн хуралд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газар, АНУ-ын Энэтхэг - Номхон далай дахь цэргийн командлалын төлөвлөгчид болон бусад албаны бүрэлдэхүүн оролцож байна.

Хааны эрэлд 2026 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал хамтран олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг сайжруулах, сургуульд оролцогчдыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд бэлтгэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой юм.

Хуваалцах