Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хааны эрэлд" хээрийн сургуульд малын эмч нар хамрагдав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд-2014” олон улсын хээрийн сургуульд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн анх удаа Хилийн 0129, 0108, 0245, 0243, 0101, 0253, 0252, 0164, 0151 дүгээр ангиудын хөдөө аж ахуйн албаны дарга,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хааны эрэлд" хээрийн сургуульд малын эмч нар хамрагдав
"Хааны эрэлд" хээрийн сургуульд малын эмч нар хамрагдав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд-2014” олон улсын хээрийн сургуульд Хил хамгаалах байгууллагыг төлөөлөн анх удаа Хилийн 0129, 0108, 0245, 0243, 0101, 0253, 0252, 0164, 0151 дүгээр ангиудын хөдөө аж ахуйн албаны дарга, малын их эмч нар 10 хоногийн хугацаатай хамрагдлаа.

Энэ жил 23 орны цэргийн алба хаагч оролцсон бөгөөд төрөлжсөн сургалт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийг түшиглэн АНУ-ын Ази номхон далайн армийн командлалын тэнгисийн болон тусгай хүчний цэргийн мал эмнэлгийн албаны мэргэжилтэн, хатагтай хошууч Трейза Круйзберг ахлагчтай найман хүний бүрэлдэхүүнтэй малын эмч, техникч нарын баг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, малаас хүнд халдварладаг өвчнүүд, паразиттах өвчний эмчилгээ, хүнсний хэрэгцээнд нийлүүлэх мах, сүүн бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлгийн ариун цэвэр, орчин үеийн дэвшилтэт багаж техникээр малын өвчнийг оношлох аргачлал” зэрэг сэдвээр 64 цагийн танхимийн хичээл орж, хоёр өдөр мал, амьтад дээр үзлэг, шинжилгээ, оношлогоо хийн, эмчилгээний арга техникийг зааж, харилцан туршлага солилцов.

Морин бэлтгэл, нохойн сургалтын төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, өвчтэй нохой адууг хэрхэн шинжлэх, оношлох, эмчлэх арга техникийг заасан зэрэг нь нийтэд ач холбогдолтой сургалт болсон.Сургалтын төгсгөлд хилийн ангиудын малын эмч нарт сертификат олгож, 18 нэр төрлийн /мэс заслын багаж, чагнуур, халдвар хамгааллын хувцас, зүү, тариур/ 2,5 сая төгрөгийн эм, багаж хэрэгслийг хандивлан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, хамрагдсан бүрэлдэхүүн амжилттай суралцлаа.

Хуваалцах