“Хааны эрэлд” олон улсын сургуульд 38 орны цэргийн баг хамрагдаж байна (фото)
Эрхэм уншигч танд “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн зарим гэрэл зургийг хүргэе.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчин “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 17 дахь удаагаа эх орондоо зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө” санаачилга хөтөлбөртэй хамтран энэ сарын 14-28-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж буй дээрх сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Эрхэм уншигч танд “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн зарим гэрэл зургийг хүргэе.


















