Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна

Усман Нурмагомедов найман настайгаасаа эхлэн бөхөөр хичээллэж, 11 насандаа холимог тулаан руу оржээ. Түүнийг 18 нас хүрэхэд нь Хабибын аав хажуудаа авч, байлдааны самбын тэмцээнд оруулж эхэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна
Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна. Зураг: МҮОНРТ

Холимог тулааны од Хабиб Нурмагомедовын үеэл дүү Усман Нурмагомедов ахынхаа замналаар явна гэв. Өдгөө 22 настай тэрбээр 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулжээ.

Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа “Нурмагомедов гэх нэрийн дор тулалдах нь надад урам зориг өгдөг. Би Хабибын замналаар явмаар байна. Түүний туулсан бүхнийг туулж, сайжруулсан хувилбар нь болмоор байна. Би бүхэл өдөржин Хабибтай бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Түүнтэй бэлтгэл хийж, тулалдах үнэхээр амаргүй. Түүнтэй бэлтгэл хийсний дараа бусадтай тулалдаж, бэлтгэл хийхэд амар санагддаг. Би түүнээс их зүйл сурч байгаа. Шинэ юм сурч, мэдэх бүрт Хабиб миний хажууд байдаг” гэжээ.

Усман Нурмагомедов найман настайгаасаа эхлэн бөхөөр хичээллэж, 11 насандаа холимог тулаан руу оржээ. Түүнийг 18 нас хүрэхэд нь Хабибын аав хажуудаа авч, байлдааны самбын тэмцээнд оруулж эхэлжээ.

Харин Хабиб Нурмагомедов мэргэжлийн холимог тулааны замналдаа 29 тулаан хийж, нэг ч ялагдаагүй билээ.

Хуваалцах