Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлж байна

Баянхонгор, Булган, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Хэнтий аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хачгаар дамжих халдварын 7 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, эпидемиологийн 12-р долоо хоногтой харьцуулахад 2 тохиолдлоор тус тус илүү үзүүлэлттэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлж байна
Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Баянхонгор, Булган, Дорнод, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Хэнтий аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хачгаар дамжих халдварын 7 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар, эпидемиологийн 12-р долоо хоногтой харьцуулахад 2 тохиолдлоор тус тус илүү үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногт Ховд аймгийн (Мөст-1, Манхан-1, Жаргалант-1), Өмнөговь аймгийн (Номгон), Хэнтий аймгийн (Хэрлэн), Булган аймгийн (Булган) сумдаас хачгаар дамжих халдварын хачигт риккетсиозын онош тодруулахаар 6хүний хүний сорьц дээжилж илгээсэн. ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторит Өмнөговь, Хэнтий аймгаас онош тодруулахаар илгээсэн хачигт риккетсиозын сорьцод шинжилгээ хийгдсэн.

Лабораторийн шинжилгээний дүнг албан тоотоор хүргүүлсэн. Мөн Булган аймгийн Булган сумаас хачигт риккетсиозын онош тодруулах сорьцонд шинжилгээ хийхээр хүлээн аваад байна. 52 настай, эмэгтэй. 2019 оны 3-р сарын 21-нд дагзны хэсэгт хачигт хазуулсан өгүүлэмжтэй. 3-р сарын 23-нд халуурах, хачиг хазсан хэсэгт үрэвсэх шинж тэмдэг илэрч, 3-р сарын 28-нд Булган сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Одоогийн байдлаар биеийн байдал тогтвортой байна. ЗӨСҮТ онош тодруулахаар сорьц материалд лабораторийн шинжилгээ хийхээр хүлээн аваад байна.

Хуваалцах