Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлжээ

Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлжээ
Хачгаар дамжих халдвараас сэрэмжлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлсэн байна.

Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31 хувь (112) нь батлагдсан байна.

-Эдгээрийн 95 (85.7 хувь) нь хачигт риккетсиоз, 7 (6.25 хувь) нь хачигт боррелиоз, 11 (8.05 хувь) нь хачигт энцефалитын тохиолдол болох нь батлагджээ.

-Өвчний тохиолдлууд Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотод зонхилон бүртгэгдээд байна.

Хуваалцах