Хачгаар дамжих халдварын 555 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ
Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум,
Мэдээллийн алба

Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 555 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 27.3 хувиар буурсан. Эпидемиологийн22 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт 37 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн.
2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар ХР-ын 469 сэжигтэй тохиолдлын 38(8.1%), ХБ-ын 47 сэжигтэй тохиолдлын 13(27.6%), ХЭ-ын 39 сэжигтэй тохиолдол 4(10.2%)тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.


















