Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь өмн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 116 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 836 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар буурсан байна.

Эпидемиологийн 42 дугаар долоо хоногтой харьцуулахад 5 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ долоо хоногт 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ХР-ын 671 сэжигтэй тохиолдлын 135(20.1хувь), ХБ-ын 74 сэжигтэй тохиолдлын 17(23.0хувь), ХЭ-ын 91 сэжигтэй тохиолдлын 18(19.8хувь)нь тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.

Хуваалцах