Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийгдэж байна

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн (AFRIMS), Жорж Масоны их сургуультай (GMU) хамтран хэрэгжүүлж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийгдэж байна
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн (AFRIMS), Жорж Масоны их сургуультай (GMU) хамтран хэрэгжүүлж буй “Vector mapping of ticks and tick-borne pathogens of Mongolia” төслийн хүрээнд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгааг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн зарим нутаг дэвсгэрийг хамруулан 2019 оны 04-р сарын 14-29-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол оронд тархсан хачгийн тархалт тогтоох болон хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар нарийвчлан судлах юм.

Хуваалцах