Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ
Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Гурвансайхан сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Гурвансайхан сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийлээ.
Тандалт судалгаанд 36000 га талбайг хамруулан 12 цэгт ажиллан бэлчээр болон малаас 67 хачиг цуглууллаа.
Цуглуулсан хачигт биологийн болон лабораторийн судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн хийгдэж байна.
Тандалт судалгааны үеэр нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өглөө гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.


















