Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгаанд 36000 га талбайг хамруулан 10 цэгт газарт бэлчээрээс, 2 цэгт газар малаас хачиг цуглууллаа.

Цуглуулсан хачигт биологийн болон лабораторийн судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн хийгдэж байна.

Судалгааны үеэр малчин ард иргэдэд хачгаар дамжих халдварт өвчин, хачигт халдвараас сэргийлэх талаар яриа таниулга хийж зөвлөмж, сэрэмжлүүлэг тараалаа гэж Өмнөговь аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвөөс мэдээллээ.

Хуваалцах