Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачигт халдвараас сэргийлцгээе

Манай орны хувьд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахад хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар хачигт энцефалитийн 15 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс есөн тохиолдлоор нэмэгдэж, хоёр хүн н

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачигт халдвараас сэргийлцгээе
Хачигт халдвараас сэргийлцгээе. Зураг: МҮОНРТ

Манай орны хувьд дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахад хачигт хазуулах эрсдэл нэмэгддэг. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар хачигт энцефалитийн 15 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс есөн тохиолдлоор нэмэгдэж, хоёр хүн нас барсан байна. Хачигт риккетсиозийн 35 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоон тохиолдлоор нэмэгджээ.

Энэ амьтан нь хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг. Олон төрөл байх бөгөөд аалзны аймагт хамаарагддаг юм байна. Овор хэмжээний хувьд дийлэнхи нь 0.1мм - 5мм зарим том нь 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг. Хачиг нь дөрвөн хос хөлтэй шавьж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ дамжин амьсгалдаг. Амны эрхтэн нь мэрэх болон сорох байдлаар хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөн төдийгүй зарим төрөл нь зүрхгүй. Хачиг нь хүйсийн ялгаатай. Тэдний хөгжил нь хувьсах шинжтэй. Авгалдай байх үедээ гурван хос хөлтэй бол нас бие гүйцэх үедээ дөрвөн хос хөлтэй байна.

Түлхүүр үг:хачиг
Хуваалцах