Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хачигт хазуулахаас болгоожлохыг анхаарууллаа

Манай орны Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг хэд хэдэн аймаг, мөн нийслэлийн ойн сан бүхий дүүргүүдэд хачигт халдварын голомт байдаг байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хачигт хазуулахаас болгоожлохыг анхаарууллаа
Хачигт хазуулахаас болгоожлохыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Манай орны Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг хэд хэдэн аймаг, мөн нийслэлийн ойн сан бүхий дүүргүүдэд хачигт халдварын голомт байдаг байна.

Ой модонд явах, хонь малаа хариулахдаа ард иргэд хачганд хазуулахаас сэрэмжлэхийг Зоонозын өвчин судлалын үндсэний төвөөс анхааруулж байна. Учир нь 4-р сараас эхлэн хачиг ичээнээсээ гарч улмаар 5-7р саруудад ой мод, мал амьтнаар дамжин хүн хазаж халдвараа тараадаг.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд хачигт хазуулсанаас болж мэдрэлийн систем нь гэмтэж, эд эрхтэнээ тайруулсан болон нас барсан тохиолдол хэд хэд гарсан. Тиймээс эрсдэлтэй бүлэгт хамаарагдах, аялал зугаалгаар явж байгаа иргэд болон малчид хачигт хазуулахаас болгоожлохыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга Энхтуяа анхааруулаа.


Хуваалцах