Хачигт риккетсиозын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Баянхонгор, Булган, Говьсүмбэр аймгийн 3 сум, нийслэлийн 2 дүүрэгт хачгаар дамжих халдварын 6сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар буурсан байна.
Мэдээллийн алба

Баянхонгор, Булган, Говьсүмбэр аймгийн 3 сум, нийслэлийн 2 дүүрэгт хачгаар дамжих халдварын 6сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар буурсан байна. Эпидемиологийн 9-р долоо хоногтой харьцуулахад адил үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас хачигт риккетсиозын 1 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 47 настай, эмэгтэй. 2019 оны 3-р сарын 01-нд Сүмбэр сумын VI-р багийн “Баянбулаг” гэдэг газар очиж хонины гэдэс арилгасан. 3-р сарын 09-нд баруун чихний дээд хэсэг орчимд амьтан хазсан, улмаар толгой өвдөх шинж тэмдэг илэрч, 3-р сарын 12-нд Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн байна.
Хачигт риккетсиозын онош тодруулахаар шинжилгээний материалыг (цусны ийлдэс, хачиг)дээжилж ЗӨСҮТ-д шинжилгээ хийхээр хүлээн аваад байна.


















