Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хад чулуун дээр нэрээ бичсэн зургаан иргэнд хариуцлага тооцжээ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаатай хамтран наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Тусгай хамгаалалтай газар нутаг болох Цэнгэл сумын тавдугаар багийн нутаг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хад чулуун дээр нэрээ бичсэн зургаан иргэнд хариуцлага тооцжээ
Хад чулуун дээр нэрээ бичсэн зургаан иргэнд хариуцлага тооцжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Экологийн Цагдаатай хамтран наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Тусгай хамгаалалтай газар нутаг болох Цэнгэл сумын тавдугаар багийн нутаг, Бага түргэний хүрхрээний хажуу талын хад чулуу, Алтай Таван богд уулын Наран хайрхан уулын энгэрт байрлах хад чулуунд нэрээ бичсэн зургаан иргэнийг шалгалтаар илрүүлэн тогтоож, зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгуулжээ.

Иргэд аялж зугаалахдаа байгаль орчноо хайрлан хамгаалж хог хаяхгүй, хад чулуун дээр нэрээ бичихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Хуваалцах