Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хадгалах хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/04 удирдамжийн дагуу Өлгий сумын 1-13 дугаар багт оршдог 58 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн 1.326.200 төгрөгний хүнсн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хадгалах хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ
Хадгалах хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/04 удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-13 дугаар багт оршдог 58 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 19 нэр төрлийн 1.326.200 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, зөрчлийг арилгуулан ажиллалаа.



Мөн хяналт шалгалтад хамрагдсан объектуудад хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амыг хүнсний хордлого болон аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагаа дээшлүүлэх зорилгоор зөвлөмж хүргүүлж ажилласан.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах