Хадгаламж зээлийн хоршоод 2.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Санхүүгийн зах зээлийн 2016 оны гуравдугаар улирлын тайлан нэгтгэгдээд байна. Тус тайлангаас үзэхэд Хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт актив 108.8 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.4 хувийг эзэлж байна.
Мэдээллийн алба

Хоршоодын нийт зээлийн үлдэгдэл 84.4 тэрбум төгрөг байгаагийн дотор чанаргүй зээлийн үлдэгдэл 4.2 тэрбум төгрөг байна. Түүнчлэн нийт хувь хөрөнгийн үлдэгдэл 11.6 тэрбум, хоршоологчдын өмчийн үлдэгдэл 11.06 тэрбум төгрөг, нийт татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 65.3 тэрбум төгрөг байна.
Тайлант хугацаанд хадгаламж зээлийн хоршооны салбарын хэмжээнд 17.9 тэрбум төгрөгийн орлого олж, 15.2 тэрбум төгрөгийн зардал гарч, 2.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.