Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хадгаламж зээлийн хоршоодын 36 хувь нь бүх гишүүдийн хурлаа хийгээгүй байна

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 2014 онд “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулагдаж, тус сангаар дамжуулан “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хадгаламж зээлийн хоршоодын 36 хувь нь бүх гишүүдийн хурлаа хийгээгүй байна
Хадгаламж зээлийн хоршоодын 36 хувь нь бүх гишүүдийн хурлаа хийгээгүй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 2014 онд “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулагдаж, тус сангаар дамжуулан “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний хүрээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн 151 хороонд шинээр 117 хадгаламж, зээлийн хоршоо/ХЗХ/ байгуулж, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 6 ХЗХ-г хамруулан, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгожээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 122 хадгаламж зээлийн хоршоонд өнгөрөгч 11 дүгээр сарын 14-25-нд Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн ЗДТГ-ын хамтарсан шалгалтыг хийлээ. Шалгалтаар “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-аас санхүүжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалт, гэрээний хэрэгжилт, тайлан зэргийг хянан шалгаж, цаашид авах арга хэмжээг тодорхойлов.

Шалгалтад хамрагдсан ХЗХ-дын 12 хувь нь “сайн” үнэлгээ авч, 88 хувь нь зөрчил, дутагдалтай шалгуулжээ. Тухайлбал, 36 хувь нь бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийн хэрэгжилттэй холбоотой буюу бүх гишүүдийн хурлаа хийгээгүй, эсхүл холбогдох тэмдэглэл хөтлөөгүй, 22 хувь нь тэргүүлэгчдийн зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай холбоотой буюу хоршооны нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт муу, баримт бичгийн эмх цэгц хангалтгүй, зээлийн ангиллыг зохих журмын дагуу хийгээгүй, эрсдэлийн санг дутуу байгуулсан, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-тай байгуулсан гэрээнд заагдсан заалтуудыг зөрчсөн, 19 хувь нь зээлийн хорооны бүрэн эрхийн хэрэгжилттэй холбоотой буюу зээл олгохдоо зээлийн хорооны шийдвэр гаргаагүй, зээлдэгчийн судалгааг хангалтгүй хийсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.

Хуваалцах