"Хадлан, тэжээл" уралдааны дүн гарлаа
Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны А/342 дугаар захирамжаар аймгийн малчин өрх, аж ахуйн нэгжүүд, сумдын дунд зохион байгуулсан “Хадлан, тэжээл” болзолт уралдааныг зарлаж, уралдааны болзлын дагуу нийт 13 сумын малчин өрх, 605.2 тн өвс, 15.5 гар тэжээл, 3 тн эрдэс тэжээлийг бэлтгэсэн байна.
Мэдээллийн алба

Уралдааны сумын төрөлд Улаанбадрах сум нэгдүгээр байрт, Иххэт сум хоёрдугаар байрт, малчин өрхийн төрөлд Даланжаргалан сумын малчин М.Мөнхцогзол нэгдүгээр байрт, Улаанбадрах сумын малчин С.Батбаатар хоёрдугаар байрт, Хөвсгөл сумын малчин Л.Нямдорж гуравдугаар байрт тус тус шалгарчээ.