Хадлангийн ажил дуусчээ
Дархан-Уул аймаг энэ намар бэлтгэх хадлангийн 98,9 хувь буюу 53985 тонн хадлан, 50,2 тонн ногоон тэжээл, 7277 тонн үйлдвэрийн тэжээл, 31,9 тонн гар тэжээл бэлтгэсэн бөгөөд Нөөц бүрдүүлэхэд шаардагдах зардалд 8,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргаж уг хөрөнгөөр бэлтгэсэн өвсийг "Ул
Мэдээллийн алба

Дархан-Уул аймаг энэ намар бэлтгэх хадлангийн 98,9 хувь буюу 53985 тонн хадлан, 50,2 тонн ногоон тэжээл, 7277 тонн үйлдвэрийн тэжээл, 31,9 тонн гар тэжээл бэлтгэсэн бөгөөд Нөөц бүрдүүлэхэд шаардагдах зардалд 8,0 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргаж уг хөрөнгөөр бэлтгэсэн өвсийг "Улсын нөөцийн газар”-т татах гэрээ байгуулсны дагуу байршуулж эхэлжээ.
Сумын өвсний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд Дархан сум 12.0 сая төгрөгийн өвс, Орхон сум 20,0 тонн өвсний гэрээ байгуулсан бол Шарын гол сум 24.0 тонн өвс, Хонгор сум 11,9 тонн өвс татан авч байршуулсан байна.
Тус аймаг жил бүр л бэлчээрийн даац хүрэлцэхгүйгээс хөрш зэргэлдээ сумдад малаа өвөлжүүлдэг. Энэ жилийн хувьд хил залгаа Сэлэнгэ аймгийн Сайхан, Номгон, Баянгол, Мандал, Жавхлант, Зүүнбүрэн, Ерөө зэрэг сумдад 310 өрхийн 59965 толгой мал өвөлжиж, хаваржуулахаар судалгаа гаргасан. Мөн Дархан, Шарын гол, Орхон сумын 303 өрхийн 40776 толгой мал өөрийн аймгийн Хонгор сумын нутагт өвөлжүүлэхээр болжээ.


















