Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хагас автомат буутай 5000 иргэнийг хохироохгүй

5000 иргэнийг хохироож болохгүй төр худалдан авах юм уу, өөр ямар нэгэн зохицуулалт шаардлагатай гэж үзээд асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хагас автомат буутай 5000 иргэнийг хохироохгүй
Хагас автомат буутай 5000 иргэнийг хохироохгүй. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд 46.982 буу бүртгэлтэй байгаагаас 94 хувь буюу 44.306 буу нь агнуурын зориулалттай байна. Үүнээс 5000 нь хагас автомат ажиллагаатай буу юм. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хагас автомат бууг ан агнахыг хориглосон заалтыг оруулсан. Амьтныг олноор хомроголон агнах боломжтой ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат бууг ан агнахад ашиглахгүй, ийм төрлийн бууг тухайн өмчлөгч иргэн спорт буудлагын зориулалтаар тирд буудах, үзмэрийн зориулалтаар хадгалж болохоор хуулийн төсөлд тусгасан байна. Байнгын хорооны гишүүд 5000 иргэнийг хохироож болохгүй төр худалдан авах юм уу, өөр ямар нэгэн зохицуулалт шаардлагатай гэж үзээд асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлууллаа.

Хуваалцах