Хагас жилийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчил гарчээ
энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчил илрүүлсэн бөгөөд 6355 нийслэлд, 8254 орон нутагт бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 1-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн нас баржээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 29, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14609 зөрчил илрүүлсэн бөгөөд 6355 нийслэлд, 8254 орон нутагт бүртгэгджээ.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас 623 зам тээврийн осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















