Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хагас жилийн малын түүвэр судалгаа” сэдэвт сургалт боллоо

“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” 2014 онд батлагдаж, Үндэсний статистикийн хороо хагас жилийн малын түүвэр судалгааг анх удаагаа орон даяар зохион байгуулах гэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хагас жилийн малын түүвэр судалгаа” сэдэвт сургалт боллоо
“Хагас жилийн малын түүвэр судалгаа” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

“Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” 2014 онд батлагдаж, Үндэсний статистикийн хороо хагас жилийн малын түүвэр судалгааг анх удаагаа орон даяар зохион байгуулах гэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтэс бүх багийн Засаг дарга, санхүүгийн албаны мэргэжилтнүүдэд “Хагас жилийн малын түүвэр судалгаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран хэрэгжүүлж байгаа “Малын индексжүүлсэн даатгал” төслийн Хөгжлийн зээлийн гэрээнд заасны дагуу Үндэсний Статистикийн Хороо хагас жилийн мал тооллогыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээдэг юм. Хагас жилийн малын түүвэр судалгаа өнөөдөр эхэлж байгаа юм.

Долоо хоног үргэлжлэх судалгаанд түүврээр сонгогдсон өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх юм байна. Дархан-Уул аймаг 812 нэгжийн 6 аж ахуйн нэгж, 806 өрхөд түүвэр судалгаа хийнэ. Энэ ажлыг 16 тоологч, найман машин, дөрвөн хүн хяналт тавихаар болжээ. Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлаж, сумын түвшний нэгтгэл гарч, түүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгодог тул хариуцлагатай хандах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Малыг тоолж маягтад бүртгэсний дараа малын эзэн, тооллогын комиссын гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах, мал бүхий өрхийн бүртгэлийн дугаар давхардахгүй байх, малын орлого, зарлагын хөдөлгөөнийг нь үнэн бодитоор хөтлөх, эргэлзээтэй болон алдаатай мэдээллийг тодруулж, залруулга хийх юм байна.

Хуваалцах