Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хагас зуун жилийн түүхтэй “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулсан тусгай дугаар үзэгчдэд хүрнэ

Эхний нээлтийн хөтөлбөрт энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон Монголд албан ёсоор рок поп хөгжим үүссэний хагас зуун жилд зориулсан тусгай дугаар гарахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хагас зуун жилийн түүхтэй “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулсан тусгай дугаар үзэгчдэд хүрнэ
Хагас зуун жилийн түүхтэй “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулсан тусгай дугаар үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар шинэ өнгө аяс, хэмнэлтэй хөгжмийн хөтөлбөр үзэгчдэд хүрэхээр бэлтгэгдэж байна. Үүнд шилдэг хөгжимчин, хамтлаг, дуучин амьд хөгжимтэйгээр хоршин цоо шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм.

Эхний нээлтийн хөтөлбөрт энэ жил 50 жилийн ойтойгоо золгож буй “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон Монголд албан ёсоор рок поп хөгжим үүссэний хагас зуун жилд зориулсан тусгай дугаар гарахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Уг хөтөлбөрийн ерөнхий дамжуулагчаар МҮОНРТ байх бөгөөд нээлтийн дугаарт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн үе үеийн гишүүд болон “Хурд”, “Сүнс”, “Люмино”, “Нисванис”, “Лемонс”, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун, соёлын тэргүүний ажилтан С.Наран, Ц.Хулан, С.Гантогоо, Л.Насанбуян, М.Үүрцайх, гитарчин Д.Өлзий-Орших, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож ая дуугаа өргөх юм.

Тэд бэлтгэл ажлаа МҮОНР-ийн "Цагаан лавай"-н студид хийж байна.

Хуваалцах