Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хайдер Джавад Аль-Абади: Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно

Иракийн Ерөнхий сайд Хайдер Джавад Аль-Абади “Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно” гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан ч, яг ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайдер Джавад Аль-Абади: Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно
Хайдер Джавад Аль-Абади: Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно. Зураг: МҮОНРТ

Иракийн Ерөнхий сайд Хайдер Джавад Аль-Абади “Улс орныхоо нэгдмэл байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах болно” гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан ч, яг ямар арга хэмжээ авахаа хэлээгүй байна.

Харин дараа нь Иракийн Засгийн газар Курд бүс нутгийнхнаасаа олон улсын хилийн боомтууд дахь хяналтаа шилжүүлэн өгөхийг шаардаж, бусад улс орнуудыг Курд бүс нутгийн газрын тосыг худалдаж авалгүй, газрын тос болон хилийн асуудлаар зөвхөн Засгийн газартай хэлэлцэхийг уриалах болсон байна.

Курдуудын удирдагч Массуд Барзани тусгаар тогтнолын асуудал нь энэ угсааны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам юм гэдгийг хэлж байна.

Иракийн хүн ардын 15-20 хувийг бүрдүүлдэг Курдууд олон арван жилээр тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж, 2005 онд автономт эрхийг хүлээн зөвшөөрүүлснээр Иракийн хойд бүс нутагт оршдог Курд бүс нутгийн захиргаа байгуулагдсан байна. Ингэснээр Курдууд өөрсдийн эрх барих дээд байгууллагыг байгуулсан ганц улс нь Ирак болсон юм.

Хуваалцах