Хайгуулын 1173 тусгай зөвшөөрөл олгоод байна
Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийн шалгаруулалтыг нийт долоон удаан явуулжээ.
Мэдээллийн алба

Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийн шалгаруулалтыг нийт долоон удаан явуулжээ. Дээрх долоон удаагийн сонгон шалгаруулалтаар нийт 509 мянган га бүхий 63 талбай зарлагдаж, нийт 256 мянган га талбайд хайгуулын 21 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 3915 дугаар олгожээ. Үүнээс дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 2335 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын газрын мэдээлснээр:
Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 1173
Тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээж байгаа болон дэмжээгүй санал ирсэн шийдвэрлэгдээгүй нийт 457
Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 669
Өмнөх өргөдөл нь шүүхийн маргаантай болон бусад шалтгаанаар хүлээгдэж байгаа 36 өргөдөл байгаа ажээ.
Эх сурвалж: Уул уурхайн яам


















