Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайгуулын салбарт хөрөнгө оруулагч татна

Хөрөнгө оруулагчид уул уурхайн хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайгуулын салбарт хөрөнгө оруулагч татна
Хайгуулын салбарт хөрөнгө оруулагч татна. Зураг: МҮОНРТ

Хөрөнгө оруулагчид уул уурхайн хайгуулын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Гэсэн ч хууль эрхзүйн орчин, дүрэм журмаа өөрчлөх шаардлага байгааг энэ салбарын төлөөллүүд онцоллоо.

2011 оноос хойш олгоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгосноор энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байсан. Тэгвэл өнгөрөгч оны нэгдүгээр сараас эхэлсэн энэ ажил араасаа олон шүүмжлэл дагуулж шударга бус явагдсан. Дүрэм, журам нарийн гаргаагүй учир алдаа дутагдал их байсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс цаашдаа хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдыг татахын тулд тусгай зөвшөөрөл олгох ажлыг шинэчлэн зохион байгуулж явуулах хэрэгтэй гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа ярилаа.

Хуваалцах