Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явагдаж байна
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явж байна гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох ажил хууль бусаар явж байна гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ. Тодруулбал, тус газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажилд хяналт шалгалт хийсэн байна.
Энэ үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагуудад өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдсан. Үүнийгээ идэвхжүүлж цахим системд нэвтрэх эрхийг авахын тулд долоо хоног нь 500 мянган төгрөг, харин нэгдүгээр сарын эрхийг 2 сая төгрөгөөр худалдан авах шаардлагыг тавьсан нь хууль бус гэж үзэж байгаа юм. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ярьж байна.
Дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн Ашигт малтмалын газрын хууль бус үйл ажиллагааг ШӨХТГ-аас хүчингүй болгох талаар ажиллаж байгаагаа хэлж байсан.


















