Хайиан шуургад 9 сая 600 мянган хүн өртөөд байна
Өнгөрсөн Баасан гарагт Филиппинийг дайран өнгөрч Хятадын өмнөд хэсгийг чиглэсэн Хайиан шуурганд өртөж, сүйдсэн газруудад илгээх тусламжийн бараа, хүнс хүрэлцээ муутай байгаа аж.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Баасан гарагт Филиппинийг дайран өнгөрч Хятадын өмнөд хэсгийг чиглэсэн Хайиан шуурганд өртөж, сүйдсэн газруудад илгээх тусламжийн бараа, хүнс хүрэлцээ муутай байгаа аж. Өвчтнүүдийг ойролцоох эмнэлэг рүү тээвэрлэх унаа эм тариа, цэвэр ус, хоол хүнс, хүрэлцээгүй байгааг иргэд ярьж байна. Тус улсын засгийн газрын мэдээлснээр Хайиан шуурганд нийт 9 сая 600 мянган хүн өртөж 255 хүн амиа алджээ. Халуун бүсийн орнуудад нүүрлэдэг далайн хар шуурганы нэг болох хайиан шуурга их хэмжээний усархаг аадар бороо, хүчтэй хуй салхийг дэгдээж байшин барилга, холбоо харилцаа, зам тээврийг сүйтгээд байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ долоо хоногийн сүүлээр Филиппиний зүүн хэсгийг мөн ийм төрлийн гамшиг дайрч болзошгүй тул тус улсын засгийн газраас онцгой сэрэмжлүүлэг хүргүүлжээ.


















