Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ

Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ
Хайлаастын уулзварыг үе шаттай өргөтгөж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал Хайлаастын уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хувилбаруудыг танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баярын зүгээс эдгээр 3 хувилбарыг үе шаттай нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв.

Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж, урт хугацаандаа Хайлаастын авто замыг 4 эгнээтэй болгож өргөтгөх, эдгээр хувилбарын зураг төслийг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Замын Хөгжлийн газарт даалгав гэж НИТХ-ын ХМОНХА-наас мэдээллээ.

Хуваалцах