Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хайр дүүрэн гараар 55 эмэгтэйд туслана

Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайр дүүрэн гараар 55 эмэгтэйд туслана
Хайр дүүрэн гараар 55 эмэгтэйд туслана. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа амьдралын боломжгүй 55 эмэгтэйд туслаж, багахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “Хайр дүүрэн гар” аяныг эхлүүлэх гэж байна.

“Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриатай тус аяныг 03 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх аж. Аяны хугацаанд нийт 55 эмэгтэйд их бага хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж баярлуулах юм байна.

Х.Соёл-Эрдэнэ
Дархан-Уул аймаг

Хуваалцах