Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайрхан сумын 90 жилийн ой энэ онд тохиож байна

Архангай аймгийн Хайрхан сум шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болсон байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг өвөл нь мөсөн гулгуурын талбай болгон ашиглана. Харин зун, намрын дулаан улиралд биеийн тамирын хичээл оруулах зэргээр жилийн дөрвөн улирлын турш ашиглахаар орон нутгийн удирдлагууд төлөвлөж байгаа юм байн

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайрхан сумын 90 жилийн ой энэ онд тохиож байна
Хайрхан сумын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Хайрхан сум шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болсон байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг өвөл нь мөсөн гулгуурын талбай болгон ашиглана. Харин зун, намрын дулаан улиралд биеийн тамирын хичээл оруулах зэргээр жилийн дөрвөн улирлын турш ашиглахаар орон нутгийн удирдлагууд төлөвлөж байгаа юм байна.

Ингэснээр сум орон нутгийн залуусын эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэж Хайрхан сумын Засаг дарга н.Мөнхбат онцлолоо.

Дашрамд дурдахад, энэ жил тус сумын 90 жилийн ой тохиож байна. Ой угтсан ажлуудын хүрээнд сумын нутгийн зөвлөл, сумаас төрөн гарсан алдартнуудын ар гэрийн дэмжлэгтэйгээр тус цэнгэлдэх хүрээлэнг барьж хүлээлгэн өгч байгаа юм.

Түлхүүр үг:Хайрхан сумын 90 жилийн ой энэ жил тохиож байна
Хуваалцах