Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хайс хашлагыг угааж эхэллээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг ха

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хайс хашлагыг угааж эхэллээ
Хайс хашлагыг угааж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг. Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд өгсөн байна. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж эхэллээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Чингисийн талбайг угааж, зүлэг тарих газруудыг чийгшүүлж эхэлсэн бол Баянзүрх дүүргээс эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ нарийн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийх юм.

Түлхүүр үг:хашлага
Хуваалцах